Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тайна Лоуренс (Англи: Tayna Lawrence, 1975 оны 9 сарын 17-нд төрсөн) нь Ямайкын хөнгөн атлетикч эмэгтэй юм. Тэрээр Афины олимпоос 4x100м-ийн буухиа уралдаанд алтан медаль хүртсэн багийн гишүүн байв.
Лоуренс АНУ-ын Флорида муж улсын Майами дахь Флоридагийн Олон Улсын Их Сургуулийг дүүргэжээ.
* Тус төрөлд тэргүүлсэн, АНУ-ын тамирчин Марион Жонс 2007 оны 10 сард медалиудаа хураалгаж, удаалсан Грекийн тамирчин Екатерини Таноу ч бас олимпийн дараа 2 жилээр эрхээ хасуулсан. Уг төрөлд тамирчдын эзэлсэн байрыг огшоох эсэх асуудал шийдэгдээгүй байгаа.