Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Геннадий Валентинович Авдеенко (Украин : Геннадій Валентинович Авдєєнко , 1963 оны 11 сарын 4-нд Одессад төрсөн) нь Зөвлөлт -Украины өндрийн харайлтын тамирчин юм. Тэрбээр Одесса хотын Армийн Спортын Төв Клуб буюу ЦСКА-д харьяалагддаг байв[1] . Авдеенко 1983 оны Дэлхийн АШТ -д түрүүлж, 1987 оны Дэлхийн АШТ -д хувийн дээд амжилт болох 2.38 метрийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн. Уг амжилтаа 1988 оны олимпод давтсан бөгөөд энэ удаад олимпийн аварга цолыг хүртжээ.
Авдеенко Одессын Политехникийн Дээд Сургуулийг дүүргэж, хөргөх төхөөрөмжийн чиглэлээр ажиллаж байв[1] .
ХДА - Хувийн дээд амжилт